Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн

-Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь болон зүүн аймгуудын нутгаар салхи, шуургатай байна-

 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button