Н.Төгсцогт тулаанд бэлэн

Сонирхогчдын боксын Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх 9 дэх тулаанаа маргааш хийх гэж байна. 

Тэрбээр энэ удаад Филиппиний боксчин Хармонито Дела Торретэй тулалдах юм. Энэ жил 23 настай, "Алх" хочит Торре мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй боксчин юм. Харин Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ.

\

"KING TUG" хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогт энэ тулааны талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Эрчимтэй бэлтгэл дууслаа. Лас-Вегаст очиж тулалдах л үлдлээ. Сувгаа Bounce телевиз дээр тааруулахаа мартав аа” хэмээн бичжээ. 

Тулаан  маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-нд Лас Вегас хотын The Cosmopolitan цогцолборт болно.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button