Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч боллоо

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 40-д шууд орж байгаа юм.

\

Дэлхийн миссийн тэмцээн нь “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа” гэсэн үндсэн таван шалгаруулалттай. Ц.Энхжингийн хувьд бусад төрлүүдэд ч мөн амжилттай оролцсон. Тодруулбал, “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд тэрбээр хөрсний бохирдол, тэр дундаа гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төслөөрөө шилдэг 20-д шалгарсан. Мөн "дэлхийн бүжиг" төрөлд шилдэг тавд шалгарч, гурван тэрбум үзэгчтэй тайзан дээр үндэсний бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээсэн юм.

 

\

Түүнчлэн “Спортлог мисс”  төрөлд шилдэг наймд, “Мисс топ модель”-д шилдэг 30-д шалгарсан.

\

БНХАУ-ын Санья хотод болж буй “Дэлхийн мисс 2017” тэмцээнд 127 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр титмийн эзэн тодрох юм.

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button