“Монгол бахархлын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу арваннэгдүгээр сарын 19-ний ням гарагт тохионо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн зарлигаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Тус зарлигт Эзэн богд Чингис хааний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан юм.

Түүнээс хойш энэ жил зургаа дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд болох юм.

 

Цаг Зохиогдох арга хэмжээ Хаана
10:00 Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Чингис хааны талбай
10:10 Монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт Чингис хааны талбай
10:40 Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол Чингис хааны талбай
11:40 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө
12:30 Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна Чингис хааны талбай
12:40 Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ Чингис хааны талбай
12:50 Төрийн тулганы гал бадраах ёслол Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр
14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөө
17:40 Төрийн далбаа буулгах ёслол Чингис хааны талбай
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button