ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдлээ

Улаанбаатар хотод өнгөрөгч аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол  бүртгэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд ДОХ-ын 248 тохиолдол бүртгэгдээд байна.

ДОХ-ын халдвар тээгчдийн 62 хувь нь 25-34 насны залуус байдаг аж. Харин хүйсийн байдлыг авч үзвэл 80 хувь нь эрэгтэйчүүд байна.

Дашрамд дурьдахад, ХДХВ/ДОХ-ын халдвар анх Монгол улсад 1992 онд бүртгэгдэж байсан юм.

Б.Орхон

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button