Ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа

-Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар  хүйтрэхийг анхааруулж байна-

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 градус хүйтэн байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгаар, төвийн аймгуудын зүүн хэсгээр, баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button