Ж.Энхбаяр: Ерөнхий сайд намын дарга хоёр нэг хүн байх хэрэгтэй

МАН-ын 28 дугаар Их хурал үргэлжилж байна. Өнөөдөр МАН-ын Их хурлын гишүүд намын даргаа сонгох ёстой.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Намын даргад хэд хэдэн хүн нэр дэвших байх. Үүнээс засгийн эрх мэдлийг удирдаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний багт улс төрийн эрх мэдлийг нь өгч байж хариуцлагыг бүрэн шаардах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ерөнхий сайд намын дарга хоёр нэг хүн байхгүй бол дахиад Засгийн газрын тогтворгүй байдал үүсэх аюултай” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button