Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 12-14 градус хүйтэн байна.

Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 17-22 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button