Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: "ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" үндэсний зөвлөгөөн Кемпински Хаан Палас, Алтай танхимд болно.

11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, нийтийн сонсгол хийх тухай, бусад асуудлуудын талаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “АДУУНЫ ТҮҮХ” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгох гэж байна. Энэ талаар хэвлэлийн бага хурал УДЭТ-т болно.

14:00 цагт: Бишрэлт зочид буудлын хурлын Б танхимд “ЦАХИМ ОРЧИНД ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ДУНД СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БИЙ БОЛГОХОД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдааны талаар Монголын урлагийн ажилтны холбоо, “Лувсаншарав сан”-гаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00 цагт: "Салхи" хамтлагийн 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болон тоглолтын билетийг хуурамчаар үйлдэж зарсан асуудлаар мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button