М.Энхболдоос У.Хүрэлсүхэд шилжсэн эрх мэдэл

МАН-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч МАН-ын даргаар сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 15 дахь даргаар сонгогдож байна.

Дөрвөн жилийн өмнө МАН-ын даргын сунгаад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр болон залуучуудыг төлөөлж МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар нэр дэвшсэн юм. Гэвч М.Энхболд, Т.Аюурсайханаас бусад нь нэрээ татсан. Ингэснээр МАН-ын том лидерүүд нэг тал болж, тэдний  эсрэг Т.Аюурсайхан ганцаараа өрсөлдсөн. Нэг үгээр М.Энхболд өрсөлдөөнгүй сонгогдсон хэрэг. Харин одоо тэр эрх мэдлээ У.Хүрэлсүхэд шилжүүллээ. Монголын Улс төрийн ууган хүчнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх толгойлно.   

   

У.Хүрэлсүх гэж хэн бэ?

 

Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс, Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

 Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан улс төрийн ажлаа эхлүүлжээ.

Өдгөө Монголын улс төрд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бий болгож чадсан Ухнаагийн Хүрэлсүх. МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Дараа нь УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзсан.

Энэ үйлдлийг олон нийт байх л ёстой зүйл мэт хүлээн авсан. Харин УИХ-ын 2016 оны сонгууль буюу МАН-ын их ялалтын дараа намдаа эргэн эрж, Шадар сайдын албан томилогдсон. Дараа мөн л өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөв. Түүний эргэн эргэлт үүгээр төгсгөл болсонгүй. Тэр одоо Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын албыг хашиж байна.

У.Хүрэлсүхийн бэл бэнчин
• Орлого: 119.9 сая төгрөг

• Гэр бүлийн гишүүдийн орлого: 2.7 сая төг

• Автомашин: Mercedes Benz ML320- 1, Harley Davidson- 1, Lexus 570- 1, нийт үнэлгээ 284 сая төг

• Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, нийт үнэлгээ: 162 сая төгрөг

• Үнэт эдлэл: 100 сая төг

• Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 1 тэрбум 756 сая

Хувьцаа эзэмшдэг эсэх: Эрдэнэс таван толгой 1072 ширхэг

-Зээл байхгүй

 

 П.ГОО

Оллоо.мн 

 

 

 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button