BEST-ийн “BLACK_FRIDAY” буюу “гологдол” барааны шахаа

Дэлхийд хамгийн алдартай хямдрал нь АНУ-д арваннэгдүгээр сарын сүүлээр тохиодог “Хар баасан гараг”-ийн хямдрал юм.

Талархлын баярын өдрийг тохиолдуулан зарладаг энэ өдрөөс эхлэн АНУ даяар Зул сарын баяр хүртэл бүтэн сарын турш янз бүрийн хямдрал үргэлжилдэг. Тэгвэл өнгөрсөн жилээс манай томоохон дэлгүүрүүд энэ өдрөөр хямдрал зарлан хэрэглэгчдэдээ “гэнэтийн бэлэг” барьсан. Гэхдээ хямдрал зарласан бараа тоо ширхэгийн хувьд хязгаартай учраас иргэдийн сэтгэлд төдийлөн хүрээгүй. 

Тэгвэл өнөө жил мөн л томоохон дэлгүүрүүд “BLACK_FRIDAY буюу хямдралт худалдааг зарласан байна. Үүний нэг нь буйдан үйлдвэрлэлээрээ олонд танигдсан “BEST” буйдан юм. Тэд энэхүү хямдралынхаа талаар хэрэглэгчиддээ “Бид орон нутгаас ирсэн. Бага зэрэг сэвтэй, дэлгүүрт зарагдаагүй удсан бүтээгдэхүүнээ хямдралтай худалдаж байгаа” хэмээн тайлбарласан байна. Нэг үгээр худалдан авагчийн шаардлага хангаагүй бараануудаа “Хар баасан гараг” нэрийн дор худалдахаар зэхсэн нь энэ.

Энэ талаар Номин Юнайтед салбар дэлгүүрийн 8090…дугаараас тодруулахад “Яг орон нутгаас ирсэн буцаалт биш. Ганц хоёр л байгаа. Дэлгүүрт зарагдаагүй удсан буйдангууд энэ хямралтай зарагдаж байгаа”гэх тайлбар өгсөн юм. Ийнхүү тэд хямдрал нэрээр зарагдахгүй байгаа бараануудаа борлуулахад худалдан авагчийн зүгээс элдэв шаардлага багасна гэж тэд тооцсон байх. Гэхдээ хэрэглэгч хямдралтай байсан ч нэгэнт мөнгөө төлөөд авч байгаа гэдгийг тэд бодож үзэх хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз.

 

П.ГОО

Оллоо.мн 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button