“Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид

Төрийн соёрхолт, УГЗ Сэвжидийн Сүхбаатар 12-р сарын 1, 2-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа “МӨНХӨД ДУУРСАХ АЯЛГУУ” БаянМонгол жазз найрал хөгжмийн шинэ уран бүтээлийн концертыг найруулан тавих гэж байна.

Тоглолт “БаянМонгол жазз найрал хөгжим” үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба тус найрал хөгжмөөс туурвигдсан олон арван шилдэг бүтээлээс дээжлэн шинэчлэн найруулан хүргэж байгаагаараа онцлог аж.

Тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучид болон Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчдөөс бүрдсэн 50 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний концерт юм.

Тоглолтын тасалбарыг Филармонийн тасалбарын кассаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаас худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button