Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт болно

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос жил бүр өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш зааварлагч нарыг урьж уулын спортын тамирчид, сонирхогчдод мэргэжлийн сургалт явуулдаг. Энэ жил АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд /Bill Glude/ арваннэгдүгээр сарын 25-ны бямба гарагт танхимын сургалт явуулах гэж байна. Мөн 26-ны ням гарагт дадлага хичээлийг Богд ууланд зохион байгуулах гэнэ.

Сургалт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд уулын спорт сонирхогч хэн бүхэн цасан нурангийн талаар анхан шатны мэдлэг мэдээлэл авах боломжтой аж.

Цасан нурангийн шинжээч, зааварлагч, “Alaska Avalanche Specialists” компанийн үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн. Тэрбээр Америкийн цасан нурангийн холбооны Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээс гадна тухайн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд цасан нурангийн тал дээр 35 жилийн мэргэжлийн туршлагатай хүн юм байна.

Б.Орхон

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button