“Чоно” хамтлаг шинэ уран бүтээлүүдээрээ эргэн ирлээ

Хэсэг хугацаанд нам жим байсан “Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн оржээ. Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрсөн хэдий ч фэнүүд нь шинэлэг өнгө төрх, доргио хөгжим, шинэ уран бүтээлээр уулзаж байгаад нь ам сайтай байгаа гэнэ.

Тодруулбал "Уухай", "Цагаан захтан", "Чин үнэнч хайр", "Энэ дурлал юмуу", "Эв нэгдэл", "Уучлаарай би чамд хайртай" хэмээн зургаан шинэ дуутай “Чоно” хамтлагийн гурав дахь цомог ирэх сард нээлтээ хийх юм байна.

Шинэ цомогт багсан зургаан дуу их онцлогтой бөгөөд тэд энэхүү дуунуудаараа дэлхийн талыг эзэлж байсан Монгол баатруудын морин төвөргөөнийг санагдуулам бөмбөрийн нүргэлсэн чимээ, гитарын хангинаан, морин хуурын сонсголонт эгшиг, хөөмийтэй хоршуулжээ.

Ингээд  "Чоно" хамтлагийн шинэ уран бүтээлүүдээс хүргэе.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button