Зураач С.Заяасайхан Монгол Улсын соёлын элч боллоо

Зураач С.Заяасайхан өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Монгол Улсын Соёлын элч хүндэт өргөмжлөлөө гардан авлаа. Энэ үеэр ГХ-ны сайд Д.Цогтбаатар түүний уран бүтээлээр дамжуулан монгол хүний оюун билэг, авьяас чадвар дэлхийн олон нийтэд өндөр үнэлэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.    

С.Заяасайхан нь эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан  дүрсэлдэг бөгөөд сүүлийн 17 жил  АНУ, Япон, Франц, Хонконг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 15 гаруй үзэсгэлэн гаргасан монголын шинэ цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм.

Түүний  бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна.   

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button