МАН-ын Бага хурлын гишүүд сонгогдлоо

Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Бага хурлын 369 гишүүнд 418 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 369 хүн сонгогдлоо. Хяналтын ерөнхий хорооны 15 гишүүнд 28 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 15 хүн сонгогдсон байна. Улмаар сонгогдсон гишүүдийн тогтоолоор баталсны дараа МАН-ын Их хурал хаалтаа хийлээ.
Одоо шинээр бүрдсэн Бага хурал үргэлжлүүлэн Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгох юм.
Г.Зул