Явган шуурга шуурна

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 Дархадын хотгор болон  Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button