Ерөнхийлөгч Х.Баттулга ЗТХЯ, ХХААХҮЯ-нд ажиллана

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын А зааланд эхэлнэ.

         

09:00 цагт: Шадар сайд Ө.Энхтүвшин МХЕГ-т ажиллан, 21 аймагтай онлайнаар холбогдоно.

09:00 цагт: Удирдлагын Академийн байранд 21 аймаг, Нийслэлийн Засаг даргын орлогч нарт зориулсан ”НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА” сэдэвт сургалтыг Удирдлагын академи, Дэлхийн Банк хамтран зохион байгуулна.

09:00 цагт: Корпорейт зочид буудлын Convention Centre-т "Монгол улсын Дотоод аудиторуудын форум-2017" болно.

09:00 цагт: Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компанитай хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сургалтыг ШУА-ийн “Эрдмийн өргөө” танхимд зохион байгуулна.

09:30 цагт: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн СБД-ийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд болно.

10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ" төр төрийн бус байгууллагын хэлэлцүүлгийг СЗСҮТ-д зохион байгуулна.

10:00 цагт: Цахим мэдээллийн системийн нээлтийн  ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн 6-р давхрын чуулганы танхимд эхэлнэ.

10:00 цагт: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн хэвлэлийн бага хурал Корпорэйт Зочид буудал, Eventy Hall танхимд болно.

10:00 цагт:  Монголд анх удаа "Оюутны эрүүл хоол" төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн загвар, оюутны кафений нээлтийн үйл ажиллагаа Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн хичээлийн 2-р байрны 1-р давхарт болно.

11:00 цагт:  БГД-ий ИТХ  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн болно. БГД-ийн Нутгийн удирдлагын ордонд.

11:00 цагт:  Нийслэлийн эрүүл мэндийн газар, наркологийн эмнэлгээс "Хандлагаар эмчлэхүй" сургалтыг дүүргүүдийн сэтгэц наркологийн кабинетийн эмч сувилагч сэтгэл зүйч нарт явуулж байна. Сургалт Өргөө амаржих газарт болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт:  Дорнод аймгийн иргэд хууль бус алт олборлолтыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлаж байна.

12:00 цагт:  Польшийн кино өдөрлөгүүд болж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, үйлчилгээ хүртээмж муу байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Live conference center-т

14:00 цагт: МХЕГ-ын 205 тоотод Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдлыг үүсгэгч шаардлага хангахгүй сав баглаа боодлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт: Эмэгтэй уран бүтээлчдийн санаачлагаар зохион байгуулагдаж буй нийгэм дэхь хүчирхийлэлийн эсрэг "ТӨӨРДӨГ БАЙШИН" эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүүхдийн Урлан бүтээх төвийн 1 давхарт, "ОРД" арт галерейд болно.

14:00 цагт: Бишрэлт зочид буудлын хурлын зааланд Good Neighbors Монгол төлөөлөгчийн газрын Өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хоршоо, бүлийн тайлан, форум уулзалттай.

15:00 цагт: 100.000 хүн тутамд ганц тохиодог Мэдрэлийн эсийн хорт хавдрын улмаас шаналж буй таван настай Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ шаардлагатай болжээ. Б.Тэмүүлэнд хандив цуглуулах арга хэмжээний талаарх ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ Сүхбаатарын талбайд болно.

16:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 16.00 цагаас ЗТХЯ, 17.00 цагаас ХХААХҮЯ-нд ажиллана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button