Сагсчид аравдугаар сарын шилдгээр тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооноос сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн саналаар тодруулж буй. Тэгвэл аравдугаар сарын шилдгүүдийн санал хураалт дуусч, ялагчийн нэр тодорлоо.

Өнгөрсөн сарын шилдгээр Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3×3 шигшээ баг шалгарсан байна.

Аравдугаар сарын шилдэгт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа өрсөлдсөн бол жүдо бөх залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн, Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн, хүндийг өргөлтийн тамирчин Г.Анужин нар мөн нэр дэвшсэн юм.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button