Б.Шижирбат финалд шалгарлаа

“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent”-д оролцож байгаа билээ. Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээ "Алтан баззер"-ийн эзэн болж,  хагас шигшээд шууд шалгарсан.

Хагас шигшээгийн үзүүлбэр

Хагас шигшээгийн шалгаруулалт нь цахимаар үзэгчдийн саналыг авах байсан бөгөөд тэрбээр элэг нэгтнүүдээ саналаа өгөхийг уриалж байв. Тэгвэл санал хураалтын дүн гарч, Б.Шижирбат финалд шалгарчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Дүн гарлаа.  Дахиад ганц удаа хөл дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ баярлалаа. Арванхоёрдугаар сарын 07-нд Гранд финал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт болно. Цаг бага байгаа ч байгаа бүхнээ гаргах болно” гэжээ.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button