Цас орж, салхи шуургатай хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи шуургатай хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Их нууруудын хотгороор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button