Улс тунхагласны 93 жилийн ойн барилдаан маргааш болно

Бvгд найрамдах улсаа тунхаглаж, "Анхдугаар үндсэн хууль" батлагдсаны түүхт 93 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 26-ны өдөр буюу ням гарагт 14 цагаас эхэлнэ.
 
Энэхүү барилдаан нь 1984 онд анх зохион байгуулагдсан бөгөөд СТО-нд 128 бөх зодоглосноос  Д.Хадбаатар аварга түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэж байжээ. Улмаар 1990 оноос тогтмол зохион байгуулагдаж болсон байна. Энэ барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон буюу 6 удаа түрүүлж байсан бол сүүлийн жилүүдэд Ч.Санжаадамба аварга 4 удаа түрүүлээд байгаа билээ. 
П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button