Органик хүнсний баталгаажуулалт сэдэвт сургалт болно

Энэ сарын 28-30-нд МҮХАҮТ-д “Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт болно

Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх, олон улсын органик үйлдвэрлэл, баталгаажуулалтын мэргэжилтэн, Итали улсын иргэн Лорензo Пэрис явуулах бөгөөд Монголын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаач, төрийн болон ТББ-ын 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол Улсын хувьд органик үйлдвэрлэл эхлэлийн шатандаа байгаа тул бусад улс орноос туршлага судлах зайлшгүй шаардлагатай юм.

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button