МАН-ын Их хурлын шийдвэрүүдийг танилцуулж, мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд…

09:00 цагт: НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордонд болно. 2018 оны Нийслэлийн төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хулгай, хүчирхийллээс хүүхдийн хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилготой “Цахлай” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Монголын Урчуудын Эвлэлийн Уран зургийн галeрэйд болно.

10:30 цагт: Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай Монголын хүүхдийн ордонд уулзалт хийнэ.

10:30 цагт: Нийслэлийн "Нээлттэй цаг"-т Чингэлтэй дүүрэг оролцож мэдээлэл өгнө. Хангарьд ордны 1 дүгээр давхарт

11:00 цагт:  Монгол Ардын Намын 28 дугаар Их хурлын шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийнэ. Тусгаар Тогтнолын Ордны 6 дугаар давхарт

11:30 цагт:  Испани хэлний нэрт орчуулагч Б.Чулууны бүтээл "Алтан үе" номын нээлт 52-р сургууль дээр болно.

12:00 цагт: БСШУСЯамны хурлын танхимд дохионы хэлний шинэ сургалтын платформ болох "Ярьдаг гар-1" төслийн танилцуулга болно.

Live conference center-т

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх “Lead talks” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-аас үйл ажиллагаа, хилийн чанад дахь Монголчуудын болон ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлаар төр засгийн удирдлагуудад явуулсан шаардлагын талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд 

12:00 цагт Ашигт малтмалын лицензийн хууль бус олголт болон 30 гэр бүлтэй холбоотой гэх мэдээллийг шалгах ажлын хэсэг УЕПГ-ын дэргэд байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Д.Нанжидын “Бүжгийн урлагт 70 жил” үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button