Гандболын улсын аваргыг шалгаруулна

УАШ Гандболын тэмцээнийг ирэх сарын 09-10-нд болно. Энэхүү тэмцээнийг явуулснаар хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх, зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, 2018 оны олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортыг сурталчлах зорилготой юм.

 Тэмцээнд төв, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй 30 орчим багийн тамирчид оролцохоор Монголын Гандболын холбоо (МГХ)-нд мэдүүлгээ ирүүлсээр байгаа аж. 

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button