ББСБ-уудын зээлийн хүү буурчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн нэг жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж буй билээ.

Үүний үр дүнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрч, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өсчээ.

Өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэнээр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.  Зээлийн сарын жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь болоод байна гэж СЗХ-ноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button