Нийтийн эзэмшлийн зам талбайд түлээ, нүүрс заруулахгүй

CБД-ийн нутаг дэвсгэрт авто зам дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай дээрээс зөвшөөрөлгүй түлээ, нүүрсний худалдаа хийж буй газруудад тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу шалгалт явуулжээ.

Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 9, 11-16 дугаар хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран шалгалтыг явуулж, зөрчилтэй 50 иргэнд албан ёсны мэдэгдэл хүргүүлж өөрсдийн хашаа болон зориулалтын цэгээс худалдан борлуулах шаардлага тавин ажиллаж байна.

Мөн шаардлага хангасан түлээ, нүүрсний цэгүүдтэй Хамтран ажиллах гэрээ байгуулахаар 9, 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэний танхимд нийт 55 иргэнтэй Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга болон хариуцсан мэргэжилтэн, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, цагдаа нарын хамт уулзалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж болон хамтран ажиллах гэрээний танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг авч Хамтран ажиллах гэрээ байгуулж эхлээд байна. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button