Явган шуурга шуурна

-Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна-

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. өдөртөө 17-19 градус хүйтэн.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button