Монгол залуус Арктик руу аялахаар өрсөлдөж байна

Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм.

Зөвхөн мэргэжлийн бус аялагчдын дунд болдог ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээнд өрсөлдөж буй монгол залуусыг Та дараах линкээр орж дэмжээрэй.

Саналаа өгөх линк: http://polar.fjallraven.com/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button