Гурван иргэн угаарын хийд хорджээ

Налайх дүүргийн гуравдугаар хороо, Хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаарын хийд цохиулан ухаан алдсан тухай дуудлага өчигдөр /11.27/ ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу тус газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, дээрх гурван иргэнийг аварсан байна.

Налайх дүүргийн иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Э /41 настай, эрэгтэй/, иргэн А /50 настай, эрэгтэй/ нар угаарын хийд хордсон байжээ.

Тэднийг уурхайн гүнээс гаргасны дараа Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн аж. Улмаар иргэдийн биеийн байдал сайжирснаар өчигдөр 16:00 цагт эмнэлгээс гарчээ.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button