Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг саатуулжээ

Өчигдөр Замын цагдаагийн алба зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэж, осол хэргийн улмаас нэг хүн гэмтсэн гэж мэдээллээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

 

Зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдсөн 6 осол гарcну улмаас нэг хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч нэг бүртгэгджээ.

Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн, дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог байна.

 

Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож, замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, үсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button