Оффшор бүсэд хамаарах улс орнуудын жагсаалтыг шинэчилнэ

Төрийн албан хаагч оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах, данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахад хязгаарлалт тогтоох зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий Ажлыг хэсгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн тушаалаар байгуулжээ.

Ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах юм.

Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, Монгол банк зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button