НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ

НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан өчигдөр/11.28/ боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Төлөөлөгчид хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотой асуулт асууж, саналаа хэлсэн.

НИТХ-ын дэгийн дагуу дээрх асуудлуудыг НИТХ-ын хороо, намын бүлгүүдээр хэлэлцүүлэхээр болов. Үүний дараа Нийслэлийн 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ирэх сарын 4-ний өдөр хийж батлахаар товлов гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button