Жүдочид Японыг зорилоо

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн тэмцээн "Токиогийн Их дуулга" ирэх сарын 2-3-ны өдрүүдэд болно. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр Япон улсыг зорьжээ.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцох юм. Тодруулбал,

Эрэгтэй:

-60 Д.Амартүвшин        

-60 Г.Болдбаатар

-66 Д.Төмөрхүлэг

-66 Д.Алтансүх

-73 Г.Одбаяр

-73 С.Баяртүвшин

-81 О.Ууганбаатар

-81 Н.Дагвасүрэн

+100 Н.Түвшинбаяр

+100 Б.Тэмүүлэн

 

Эмэгтэй:

-48 М.Уранцэцэг

-48 Б.Хорлоо

-52 Ч.Аззаяа

-57 Л.Энхрийлэн

-63 Б.Мөнгөнчимэг

-63 Ц.Цэрэннадмид.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button