Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent”-д амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээ "Алтан баззер"-ийн эзэн болж,  хагас шигшээд шууд шалгарсан. Улмаар хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан юм.

Ийнхүү финалын шатанд  шалгарсан шилдэг есөн оролцогч өнгөрөгч пүрэв гарагт/12.07/ үзүүлбэрээ үзүүлсэн.  Улмаар шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг олон нийтийн санал хураалтаар өчигдөр /12.14/ тодруулав. Тус нэвтрүүлгийн ялагчаар Индонезийн оролцогч “The Sacred Riana” нэртэй илбэчин бүсгүй шалгарлаа. Б.Шижирбатын хувьд хараахан ялагч болж чадсангүй.

\

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Би дөрөвдүгээр байрт орсон. Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #agtvOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээн бичжээ.

\

\

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button