Өнөөдөр болох үйл явдлууд

08:00 цагт: ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа Үндэсний хөгжлийн газар, Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төвтай хамтран “Монгол Улсын экспортын боломж, далайд гарах гарцууд” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын байранд зохион байгуулна.

09:00 цагт: НҮБ-ын байрны Хурлын танхимд “МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН БОЛОМЖ, ДАЛАЙД ГАРАХ ГАРЦУУД” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

09:00 цагт:  “МОНГОЛ, ОРОСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” Эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал болно. Хаяг: МУИС-ийн хичээлийн V байр, ОУХНУС-ийн 203 тоот

09:00 цагт:  "Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийх шинэчлэл" сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт "Пума империал" зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

09:00 цагт: “Дэлхийн Бизнес Инкубаторын Өдөр” болон Монголд Бизнес Инкубатор Үүсч хөгжсөн, хамтын ажиллагааны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Бизнес инкубацийн чиглэлээр хийсэн ажлын алдаа оноо ололт амжилтыг дүгнэх цаашид хэрхэн хөгжих өсөх талаар хэлэлцэнэ.  Байршил: Бишрэлт зочид буудал “Даймонд” хурлын танхим

09:00 цагт: Блью скай зочид буудлын 1 давхарт Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт болно.

09:30 цагт:  Хөрөнгийн бирж дээр "Хөрөнгө оруулагч үндэстэн" ХК болон "Жинст Увс" ХК-ийн нэгдсэн хувьцааны арилжаа эхэлнэ.

10:00 цагт: Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр болно.

10:00 цагт: Уламжлалт ангаах ухааны Энэтхэгийн элчин сайд Эрүүл мэндийн яамны хамтарсан хурал Улсын нэгдүгээр эмнэлгийн хурлын танхимд болно.

10:00 цагт: ЗТХЯ болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “ИННОВАЦИ АВТОТЭЭВЭРТ” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна.

10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд Шинэ жилийн баярын өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг "Энтрепренер" шагнал гардуулах ёслолын арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын 403 тоот өрөөнд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Хүний эрх, шударга ёс төв болон Хэлмэгдэгсдийн холбооноос Хэлмэгдэл ба хүний эрх сэдвээр хэвлэлийн хурал зарлаж байна.

12:00 цагт:  Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс "Амьтанд ээлтэй шилдгүүд-2017" манлайлагчдыг тодруулах хэвлэлийн хурал болно. "Гоёл 2018" наадмын топ модель Т.Халиунаа болон яруу найрагч Б.Болорцэрэн нар оролцоно

16:00 цагт: Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс 2017 оны шилдэг хүмүүнлэг үйлстэнгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Хаана: МУЗН-ийн Сургалтын танхимд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button