ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Гадаадын иргэн, харьяатын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу явуулж байгаа эсэхтэй тус тус танилцжээ.

Дүнг энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, танилцах ажиллагаагаар ШӨХТГ-т эрх бүхий албан тушаалтнуудаас хүлээн авсан зарим зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хугацаа хэтрүүлэн шалгаж шийдвэрлэсэн, шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байсан байна.

Мөн ГИХГ-т эрх бүхий улсын байцаагч нараас зарим гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн даруйд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, шийтгэл оногдуулсан хэргийг прокурорт танилцуулаагүй, гадаад улсын иргэдтэй холбоотой зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчийг оролцуулаагүй, торгууль төлөгдсөний дараа шийтгэх хуудсыг бичсэн гэх зэрэг илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Гадаадын иргэн, харьяатын газарт прокурорын шаардлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хугацаатай албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button