Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч "Монгол зэс" корпораци Дээд шүүхэд ялалт байгуулан, тус үйлдвэр дэх хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэсэн. Энэ тухай Reuters, Daily Mail, CNBC, Bloomberg зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж эхэлжээ. Хоёрдугаар сараас хойш үргэлжилсэн шүүхийн энэ маргаан олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаагаар зогсохгүй Монголд хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөх нь гарцаагүй болоод байна.
 
Мэдээлэлд дурдсанаар: Монгол Улсын дээд шүүх Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг нийгэмчлэх гэсэн оролдлого хууль бус байсан гэжээ. "Монгол зэс" корпораци "Монгол Улсын Засгийн газрыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон улсын дүрэм, журмыг зөрчсөн хэргээр олон улсын арбитрын шүүхэд хандан нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй байгаа юм байна. Хэдийгээр тус компани Засгийн газрын төлөөллүүдтэй хэлэлцэж байсан ч ямар нэг шийдэлд хүрээгүй учраас "Омни Стратеги" хуулийн байгууллагаар ахлуулсан олон улсын хуульчдын баг бүрдүүлэн нөхөн төлбөр гаргуулахаар ажиллаж эхэлжээ.
 
Шүүхийн шийдвэрийн дараа Монгол Улсын Засгийн газраас олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудад ямар нэгэн тодруулга өгөхөөс эрс татгалзсан байна.

 

Б.Энх
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button