М.Отгонбаяр “Болор цом”-ын эзэн боллоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. 35 дахь удаагийн уг наадамд Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч  Мөнгөнхүүгийн Отгонбаяр түрүүлж, Болор цомын эзэн болсон байна.

М.Отгонбаяр нь “Нил гийх үүр”, “Ноц улаан сар”, “Сураггүй хаврыг хүлээхүй”, “Амраглан гуниглан” яруу найргийн номууд хэвлүүлж байсан. Мөн 2015 онд “Сураггүй хаврыг хүлээхүй уран бүтээлээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

\

Наадмын дэд байрт яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг, гуравдугаарт Оюуны Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт Бямбацогтын Ганхүрэл, тавдугаар байрт Дамбын Одгэрэл нар шалгарсан байна.

\

\

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button