Агаарын тээврээр зорчигчдын тоо 139.8 мянгаар өсчээ

Тээврийн салбарын энэ оны эхний 11 сарын үр дүнг танилцуулж байна.

Агаарын тээврээр энэ оны эхний 11 сард 2.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 761.7 мянган хүн тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 60.9 тонноор буурч, зорчигчид 139.8 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид 288.9 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 73.7 (34.3%) мянга, олон улсад зорчигчид 472.8 мянга болж, 66.1 мянган хүнээр өссөн байна.

Агаарын тээврийн салбарын орлого энэ оны эхний 11 сард 299.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр өсчээ.

\

Харин төмөр замын тээврээр энэ оны эхний 11 сард 20.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2.4 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 сая тонноор өсөж, зорчигчид 5.8 мянгаар буурчээ. Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 41.2 хувь, экспортын ачаа 35.0 хувь, импортын ачаа 10.4 хувь, дамжин өнгөрсөн ачаа 13.5 хувийг эзэлж байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого энэ оны эхний 11 сард 481.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэхүү өсөлтөд нүүрс, барилгын материал, өргөн хэрэглээний хүнсний бараа болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Б.Орхон

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button