Бөхчүүдийг цахимаар бүртгэжээ

 

МҮБХ-оос жил бүр зохион байгуулдаг "Дөрвөн уулын хишиг" барилдааны нэг болох Богд хан уулын хишиг барилдаан энэ сарын 17-нд буюу өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болно. Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглох юм байна.

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр барилдах бөхчүүдийг цахимаар урьдчилан бүртгэсэн байна. Энэ нь анх удаа бөхчүүдийг цахимаар буюу Монголын үндэсний бөхийн холбоо нэртэй фэйсбүүк хуудсаар бүртгэж байгаа туршилтын бүртгэл аж. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button