Б.Жаргалсайхан: Улстөрч хүүхнүүдээ, хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгээч

 

Сүүлийн үед нийгмийн цочроож, сэтгэл сэрдхийж зүрх шимшрүүлсэн хэргүүд гараад байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан уриалга дэвшүүлсэн байна. Тэрбээр “Адгуус амьтан ч төрсөн үрээ хүчирхийлдэггүй дээ. Охид хүүхдийг тарчлаах, хүчирхийлэх байдал хэрээс хэтэрлээ. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарийг Дүүгийн хамт хүчиндсэн, мансууруулсан баячуулын гэх хэрэгт эрхэм эмэгтэй гишүүд яагаад дуугүй байна вэ. Саяхан л онигор "Нүдээ нээ" гээд байсан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар хаачив. Баячуулын хүүхдийн хэрэг дээр нүдээ аньсан уу. Ардын намын эмэгтэйчүүд хэзээнээсээ хүчирхийллийн эсрэг дуугардаггүй, унтчихдаг улс. Д.Ганхуягийг хохь, үйлийн үр гэх мэтчлэн доромжилж байна. Ганхуягийг биш юм гэхэд охиныг нь өмөөрч дуугараач. Хөдөлгөөн өрнүүлээч. Шүүхийн хараат бус байдлыг ханга. Хүчирхийлэгч нарыг илчлээч. Уул уурхайгаас төрсөн баячуул гэх даварсан нөхдүүд, тэдний мэдэл байдаг хэвлэлүүдийн амыг барин "Ийм хэрэг болоогүй" гэсэн мэдээллийг ШЕЗ-тэй хамтран тарааж эхэллээ. Нөгөө ХЗЯ-ны сайд Нямдорж нүдээ нээгээч. Ард түмэн шударга ёсыг эрж цөхөрч байна” хэмээн бичжээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button