​Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр гардууллаа.

Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний  75 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсад эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах, үндэсний онцлог бүхий орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлж, эх орныхоо түүх, соёл уламжлалыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, залуу хойч үедээ дүрслэх урлагаар дамжуулан эх нутаг, түүх, соёл уламжлалаараа бахархах үзлийг төлөвшүүлж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан Монголын Урчуудын Эвлэлийн үе үеийн ажилтан албан хаагч, зураач, урчуудын авьяас билэг, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж  Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button