Богдхайрханы хишиг барилдаанд Б.Амарзаяа начин түрүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан Богдхайрханы хишиг Чансаа өндөр бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Уг барилдаанд хоёр аварга, нэг арслан, хоёр гарьд магнайлуулсан 128 бөх зодоглосноос Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат нар шалгарлаа.

Барилдааны нэгийн даваанд нэлээд олон улсын цолтон өвдөг шороодсон юм.

 

ТАВЫН ДАВАА

1. у/ав Ч.Санжаадамба – у/з М.Өсөхбаяр

2. у/ав С.Мөнхбат – у/х Б.Одгэрэл

3. у/г Б.Гончигдамба – у/з Н.Жаргалбаяр

4. у/г Ө.Бат-Орших – у/н Б.Амарзаяа

ЗУРГААГИЙН ДАВАА

1. у/ав Ч.Санжаадамба – у/н Б.Амарзаяа

2. у/ав С.Мөнхбат – у/г Б.Гончигдамба

ДОЛООГИЙН ДАВАА

1. у/г Б.Гончигдамба – у/н Б.Амарзаяа

    /үзүүр/                         /түрүү/

 

МҮБХ энэ барилдаанаас эхлэн барилдах бөхчүүдээ цахимаар урьдчилан бүртгэдэг болсон бөгөөд 12 дугаар сарын 29-нд болох Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг мөн урьдчилан цахимаар бүртгэх юм. Бүртгэл 12 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд 17 цаг хүртэл үргэлжилнэ гэж МҮБХ-ноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button