Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэний амийг аварчээ

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг  “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй боллоо гэсэн дуудлага өнгөрөгч баасан гарагт иржээ. Уг дуудлагын дагуу  ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажилласан байна.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан  агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгчээ.

Ослын дуудлагаар нийт  7 алба хаагч, 1 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button