“Хараацай” футзалын УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг “Залуучуудын футзалын УАШТ”-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр “Хараацай” болон “Эрхэс” багуудын хооронд боллоо.

Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн тавцанд гарахын төлөөх тоглолт тун сонирхолтой явагдсаны эцэст “Хараацай” 5:4-өөр ялалт байгуулав. “Хараацай” багийн гоолуудыг Б.Амгаланбат /7’, 16’/, О.Ганбаяр /20’/, Э.Бямбадорж /25’/, А.Тэмүүлэн /33’/ нар оруулсан. Харин “Эрхэс” багийн дөрвөн гоолыг Б.Сүх-Эрдэнэ 18, 38, Г.Мөнхбаясгалан /33’, 39’/ нар өөрсдийн нэр дээр бичүүллээ.

“Хараацай” клубийн залуус “Залуучуудын футзалын УАШТ”-ий хүрэл медалийн хүртсэн бол алт, мөнгөн медалийн эздийг тодруулахаар “Дэрэн”, “Хоромхон” багууд яг одоо тоглож байна.

Аваргын төлөөх тоглолтын дараа 13:00 цагаас тэмцээний хаалтын үйл ажиллагаа болно.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button