Хямд өртгөөр, хамгийн чанартай бүтээн байгуулалтын ажил өрнөх боломжтой боллоо

Герман улсын хамгийн сүүлийн үеийн технологитой, бүрэн автомат байшин үйлдвэрлэх үйлдвэр Хөгжлийн банкны санхүүжилтээр үүдээ нээлээ. Энэхүү төсөл нь УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус төсөлд 93,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгосон байна.

 “Эрэл” ХХК-ийн энэ үйлдвэр овор хэмжээ бага ч хүчин чадал, бүтээмж өндөртэй,  12 айлын орон сууцыг нэг өдөрт, 400 сургуулийн барилгыг нэг жилд, 100 мянган айлын орон сууцыг 2 жилд барих, цаашлаад иж бүрэн хот тосгон барих хүчин чадалтай, карказан барилгыг 45 давхар, хавтгайлжин барилгыг 25 давхар барих хүчин чадалтай.  

Барилгын салбарт шинэ эрин үеийг авчирч, улирлын чанартай ажлыг халж, Герман, Франц, Итали зэрэг улсын технологийг эх орондоо нутагшуулж, дахин төлөвлөлтийг хурдавчлах сайхан боломжийг хувийн компани олгож эхэллээ. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барьсан барилга дулааны алдагдалгүй, дуу чимээ тусгаарлагч нь стандартын дагуу хийгдэх бөгөөд үйлдвэрлэж буй үйлдвэрийн гадна ханын хавтангийн өнгө 300 жилийн настай юм байна. Мөн суурин хавтан гүүрэн байгууламжийн хийцийг манай оронд 8-12 метрийн урттай хийдэг бол тус үйлдвэр 100 метр хүртэл урттай хийц хийх чадвартай бөгөөд бүгд компьютероор удирддаг орчин үеийн үйлдвэр юм.

Тус үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга З.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, “Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button