Монгол туургатан бөхчүүд хамтарсан бэлтгэл хийж байна

ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриад, Тува гэсэн монгол туургатан гурван улсын бөхчүүдийн 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Батсайханы Идэрсайханы удирдлага дор ОУХМ Д.Алтангэрэл, спортын мастер Х.Болортуяа, Б.Халиунаа, Г.Төрмөнх тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 17 тамирчин бэлтгэл хийж байгаа юм.

Харин Буриадаас манайхны эчнээ танил Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев, залуучуудын анхдугаар олимпийн наадмын аварга Алдар Бальжинимаев, “Монголиа Опен” ОУТ-ий медальт Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Булат Батоев, Тувагаас оюутны дэлхийн аварга Дондук-оол Хуреш, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний медальт Айхан Ондар тэргүүтэй бөхчүүд бэлтгэлд хамрагдаж байна гэж МЧБХ-ноос мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button