Тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхэд иргэдээс санал авч байна

Шинэ жилийн баяр болох гэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал жирийн үетэй харьцуулахад нэмэгдэж буй. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн албанаас гаргажээ.

Санал асуулга өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ баасан гараг хүртэл үргэлжлэх юм байна. Хэрэв уг санал дэмжигдвэл Нийслэлийн Засаг даргад танилцуулах аж.

Та саналаа Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаар дамжуулан өгөх боломжтой.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button