Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

-Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун,  хүйтний эрч сулавтар байна-

 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна. 

Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button